Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохЭЛЧИН САЙД Р.БОЛД ИСТАНБУЛ ХОТЫН ДАРГАТАЙ УУЛЗАВ

ЭЛЧИН САЙД Р.БОЛД ИСТАНБУЛ ХОТЫН ДАРГАТАЙ УУЛЗАВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Р.Болд Истанбул хотын дарга Экрэм Имамоглутай уулзав. Элчин сайдын зүгээс Истанбул хотод ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэдийн хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг, сургуулийн байрыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг ноён Экрэм Имамоглу-д тавьж, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх  хүрээнд Монголын орчин үеийн уран зургийн үзэсгэлэн гаргах талаар хамтран ажиллахаар тохиролцов. Экрэм Имамоглугийн зүгээс Элчин сайдаар дамжуулан Монголын ард түмэнд  Ардын хувьсгалын 100 жилийн ойн мэндийг дэвшүүлж буйгаа илэрхийлэв. Уулзалтад Истанбул хотод суугаа Ерөнхий консул Ш.Хишигсүрэн оролцов.