Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлох“ХОТ МАНДАЛ – НУУЦ ТАРНИЙН СҮМ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЗАГРЕБ ХОТОД НЭЭГДЭВ

“ХОТ МАНДАЛ – НУУЦ ТАРНИЙН СҮМ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЗАГРЕБ ХОТОД НЭЭГДЭВ

“Хот мандал – Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Загреб хотын “Галлерей Форум”-д нээгдэв.

Үзэсгэлэнг Монгол Улсаас Бүгд Найрамдах Хорват Улсад хавсран суугаа Элчин сайдын яам Монгол Улсын Гадаад харилцааны яам, Чойжин ламын сүм музейн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Үзэсгэлэнг Элчин сайд Г.Баттунгалаг, Монгол Улсын Өргөмжит консул Златко Матеша, Загребын Соёлын мэдээллийн төвийн эрхлэгч Петар Бухас нар нээж, ёслолын арга хэмжээнд Хорватын Гадаад хэргийн яам, Загреб дахь Дипломат төлөөлөгчийн газрууд болон хамтран ажилладаг төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд өргөнөөр оролцов.

Гэрэл зургийн үзэсгэлэн Загреб хотын “Галлерей Форум”-д 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Загреб хотын иргэд, жуулчин, олон нийтэд нээлттэй байна.  Хорват улс жилд дунджаар 18.2 сая гадаад жуулчин хүлээн авдаг бөгөөд манай улс аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах Санамж бичгийг Хорватын Аялал жуулчлалын яамтай байгуулан ажиллаж байна.