Дэд сайд Б.Мөнхжин БНПУ-ын Засгийн газар Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо дахин нээж байгаа нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдолтойг тэмдэглээд Гадаад харилцааны яамны зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Уулзалтаар хоёр орны харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцов.