Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудын хэвлэлийн мэдээХОНКОНГ ДАХЬ ӨВӨРМОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН ХОЛБООНООС МАНАЙ УЛСЫН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДАД ХАНДИВ ӨРГӨВ

ХОНКОНГ ДАХЬ ӨВӨРМОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН ХОЛБООНООС МАНАЙ УЛСЫН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДАД ХАНДИВ ӨРГӨВ

БНХАУ-ын ЗЗОБ Хонконг дахь Өвөрмонголын Ерөнхий Нийгэмлэгээс нийт 478,400 юаний (210 сая орчим төгрөг) үнэ бүхий шар буурцагны уургийн охь (Soy Peptides) гэх бүтээгдэхүүнийг Ковид-19 халдварт цар тахалтай тэмцэх ажилд хүчин зүтгэж буй Монгол Улсын эмч, эмнэлгийн ажилтнуудын дархлааг дэмжихэд зориулан хандивласан байна. БНХАУ-ын Гуанжоу хотын Тайхао биотехнологийн компанид үйлдвэрлэсэн уг бүтээгдэхүүн нь хүний дархлааг сайжруулан хамгаалахад өндөр үр дүнтэй нь батлагдсан бөгөөд хандивыг тус холбооны тэргүүн Хай Фөнлин (Оргил) Улсын онцгой комисст гардуулж өгөх юм.

Уг хандивыг гардуулахад Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт суугаа Ерөнхий консулын газар дэмжин хамтран ажилласан байна.