Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН КОНСУЛЫН X ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН КОНСУЛЫН X ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын ГХЯ хоорондын Консулын X зөвлөлдөх уулзалтыг 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. Энэ удаагийн уулзалтын монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, казахстаны талыг тус улсын ГХЯ-ны Консулын албаны дарга Акатаев Бауыржан Рымканович нар тус тус тэргүүлсэн бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Элчин сайд Л.Баттулга, Элчин сайд Жалгас Адылбаев нараас гадна ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр, ХЗДХЯ, ЗТХЯ, ЦЕГ-ын холбогдох ажилтнууд оролцов.

Зөвлөлдөх уулзалтаар хоёр талын консулын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, цар тахлын хүнд цаг үед нутаг буцах хүсэлтэй хоёр улсын иргэдийг тусгай үүргийн нислэгээр нутаг буцаахад хүмүүнлэгийн шугамаар туслалцаа үзүүлсэнд харилцан талархал илэрхийллээ.

Түүнчлэн энэ удаагийн уулзалтаар хоёр улсын хоёрдмол харьяалалтай иргэдийн асуудлыг шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх, хоёр улсын хууль зүй, дотоод хэргийн яамд, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдаж, шинжилгээ хийлгэсэн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх замаар хуваарьт нислэгийг үе шаттай нээх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцсэн болно.