Израил Улсын Элчин сайдын яам, Израилийн Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн агентлагаас /МАШАВ/ Ковид-19 цар тахалтай тэмцэхэд зориулан Монгол Улсад хандивлаж буй 20.000 ам.долларын өртөг бүхий хамгаалалтын хэрэгсэл, амны хаалтыг хүлээн авах ёслолын ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зохион байгуулагдав. Ёслолын ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, Израил Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ирит Бен-Абба нар оролцов. Монгол, Израилийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буй энэ үед тус улсаас үзүүлж буй энэхүү тусламж нь хоёр улсын найрсаг харилцааны илэрхийлэл болж байна.
Тус ЭСЯ тусламжийн барааг Улсын онцгой комисст хүргүүлнэ.