Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛЫН НООЛУУРЫГ КАНАДЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ БОЛОМЖИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

МОНГОЛЫН НООЛУУРЫГ КАНАДЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ БОЛОМЖИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

ГХЯ, Канад Улсад суугаа ЭСЯ хамтран “Apparel Textile Sourcing” үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч JPC Inc компанийн үзэсгэлэнгийн захирал Жон Ванкир, ГХЯ, Монголын ноос, ноолуурын холбоо(МННХ)-ны удирдлага, гишүүдтэй цахим уулзалт зохион байгуулав. Уулзалтын үеэр МННХ-ноос ноолуурын салбарын хөгжил, эмэгтэйчүүдийн оролцоо, Монголын хаан ширхэгт чанарын тэмдгийн талаар, Жон Ванкир Монгол ноолуурыг Хойд Америкт сурталчлах талаар болон үйлдвэрлэгч-борлуулагчийг холбох үзэсгэлэнгийн талаар тус тус танилцуулав. Монголын ноос ноолуурын холбоо Apparel Textile Sourcing үзэсгэлэнд 2021-2023 онд оролцох чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаар болов.