Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрUncategorizedBattsetsegМОНГОЛ, ОРОСЫН ХИЛИЙГ ХОЁР ДАХЬ УДАА ХАМТРАН ШАЛГАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

МОНГОЛ, ОРОСЫН ХИЛИЙГ ХОЁР ДАХЬ УДАА ХАМТРАН ШАЛГАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

Монгол, Оросын хилийг газар дээр нь тэмдэглэн тогтоосон 1958, 1976 оны хилийн гэрээг бататгаж, хоёр улсын хилийг анх удаа 1987-2001 онд амжилттай хамтран шалгасан байдаг.

“Монгол, Оросын хилийн дэглэмийн тухай гэрээ”-ний дагуу Талууд улсын хилийг хамтран шалгах ажлыг 15-20 жил тутам зохион байгуулахаар тохиролцсоны дагуу 2022 оноос хамтарсан шалгалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Энэ хүрээнд Монгол, Оросын хилийг хоёр дахь удаа хамтран шалгах бэлтгэлийг хангах Ажлын хэсэг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлж буйтай холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга, бригадын генерал Н.Ганболдыг хүлээн авч уулзаж, хилийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, санал солилцов.