Франц Улсад анхны био сушийг гаргасан “Да Cа” компанийн захирал Б.Саран, “Үүрдийн Монгол” ТББ-ын тэргүүн Б.Эрдэнэхуяг нарын санаачилгаар Монгол Улсаас БНФУ-д суугаа ЭСЯ-тай хамтран 5 дугаар сарын 14-ний өдөр Үндэсний Ассамблейн гишүүн Вержини Дөби-Мюллер, “Bio Frais” компанийн Ерөнхийлөгч Филипп Грандчамп нартай уулзалт зохион байгуулж, Монгол Улсаас Франц Улсад био буюу байгалийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн экспортлох асуудлаар санал солилцлоо. Уг уулзалтад Монгол Улсаас БНФУ-д суугаа Элчин сайд А.Баттөр, Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн нар оролцов. Монголын био бүтээгдэхүүнийг Франц Улс болон Европын Холбооны бусад гишүүн орнуудад экспортлоход шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн буйгаа оролцогчид илэрхийллээ.
Францын “Bio Frais” компани нь 2001 онд байгуулагдсан бөгөөд 50 гаруй орны био бараа, бүтээгдэхүүнийг өөрийн салбар дэлгүүрүүдээр борлуулдаг. “Да Са” компани өөрийн “MGL Sushi” нэртэй био сушийг тус компанийн дэлгүүрүүдэд борлуулахын зэрэгцээ монголчуудыг ажлын байраар ханган ажиллаж байна. Үндэсний Ассамблейн гишүүн Вержини Дөби-Мюллер тус компанийн ажилчдыг орон сууцаар хангахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.