Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ-ХОНКОНГ ХУДАЛДААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА

МОНГОЛ-ХОНКОНГ ХУДАЛДААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол улсаас Хонконгт суугаа Ерөнхий консул Г.Жаргалсайхан Хонконгийн Худалдаа аж үйлдвэрийн газрын Ерөнхий захирал Брайн Ло, Олон талт худалдаа хариуцсан ерөнхий захирлын орлогч Франсис Хо нартай 2021 оны 4 дүгээр сарын 29-нд уулзлаа. Уулзалтаар хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, ингэхдээ монголын хөдөө аж ахуйн болон байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хонконгийн зах зээлд өргөнөөр нэвтрүүлэх, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн түүнчлэн хонконгийн санхүү, хуулийн чиглэлийн үйлчилгээг монголын ААН-дэд сурталчлан таниулах талаар санал солилцлоо. Монгол улстай чөлөөт худалдааны хэлэлцээр, хөрөнгө оруулалтыг хамгаалах хэлэлцээр байгуулах боломжийг судлахаар санал нэгдэв. Түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого үйл ажилагааны талаар харилцан туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Хонконгийн Худалдаа аж үйлдвэрийн газар нь улс орнуудтай гадаад худалдааны хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, худалдааны олон талт гэрээ хэлэлцээрүүдийг байгуулах, мөн жижиг дунд үйлдвэр, ААН-дэд шинэ зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй Засгийн газрын төв байгууллага юм.