Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОХУ“САНСРЫН УУДМЫГ ЭЗЭМШИХЭД ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ХУВЬ НЭМЭР” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

“САНСРЫН УУДМЫГ ЭЗЭМШИХЭД ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ХУВЬ НЭМЭР” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

ОХУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрээр 2021 оныг “Шинжлэх ухаан, технологийн жил” болгон зарласан болон сансрын уудамд хүн анх ниссэний түүхт 60 жилийн ой, монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойд зориулан ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн Архивийн газраас зохион байгуулж байгаа “Сансрын уудмыг эзэмшихэд Шинжлэх Ухааны Академийн хувь нэмэр” үзэсгэлэнгийн нээлт 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тус Архивийн байранд боллоо.

Үзэсгэлэнгийн нээлтэнд ОХУ-ын ШУА-ийн удирдлагууд, шинжлэх ухаан, сансар судлалын салбарын эрдэмтэд, Россотрудничества агентлагийн төлөөлөгчид, ОХУ-д суугаа ДТГ-ын төлөөлөл оролцов.

/Үзэсгэлэнгийн монголын  сансрын нислэгийн тухай үзмэрээс/

Дашрамд дурдахад Оросын ШУА-ийн Архив нь Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотноо Оросын Шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-өөс 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулсан “Человек-Земля-Космос” үзэсгэлэнд ховор түүхэн баримт, гэрэл зургийн цомгийг дэлгэн харуулсан байна.