Монгол Улсаас Андорын Хант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөр 4 дүгээр сарын 12-ны өдөр Андорын хамтарсан эрх баригч Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронд Итгэмжлэх жуух бичгээ барьж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэдчилгээг уламжлав. 2019 оны 11 дүгээр сард Хамтарсан эрх баригч, Урхелийн Хамба Эрхэмсэг Гэгээнтэн Хуан-Энрик Вивес и Сисилиад Итгэмжлэх жуух бичгээ гардуулах үеэр Андоррын Гадаад хэргийн сайд Мария Убах Фонттой уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны боломжуудын талаар дэлгэрэнгүй санал солилцсон юм.