Элчин сайд А.Баттөр Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /ЭЗХАХБ/-ын Евразийн хэлтсийн дарга Уильям Томпсоныг 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар У.Томпсон Зүүн Европ болон Төв Азийн улс орнуудын ЭЗХАХБ-тай хэрхэн хамтарч ажиллаж байгаа туршлагаас хуваалцаж, Монгол Улсын Засгийн газар ЭЗХАХБ-тай хамтран ажиллах механизм, хамтран хэрэгжүүлж болох төсөл, хөтөлбөрүүдийн талаар саналаа танилцууллаа.