Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд А.Баттөр Франц Улсын Стратеги судалгааны сангийн судлаач Антуан Мэйрийг хүлээн авч уулзаж, Монгол, Францын харилцаа болон цаг үеийн үйл явдлын талаар харилцан ярилцав. Судлаач Антуан Мэйр Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийн сэдвүүдээр хэд хэдэн ном, судалгааны ажлаа хэвлүүлсэн Францын монгол судлаач бөгөөд Францын номын худалдаанд гарч буй “Орчин цагийн Монгол Улс” номоо Элчин сайд А.Баттөрд гарын үсгийн хамт дурсгав. Элчин сайд А.Баттөр Монгол Улсын хөгжлийн үйл явцыг тууштай судалж, судалгаа шинжилгээгээ гаргаж буй залуу судлаачид талархал илэрхийлж, номыг сурталчлан түгээх, Монгол Улсын талаарх орчин цагийн мэдээ мэдээллийг францчуудад хүргэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв.