Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдулла Аль Тинижи-г хүлээн авч уулзаж, Монгол, Эмиратын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн баярын мэндийг хүргэж, хоёр орны хамтын ажиллагаанд Элчин сайдын үүрэг оролцоо чухал түлхэц болж байгааг онцлов.

Дэд сайд Б.Мөнхжин КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд Эмиратын талаас тусламж үзүүлсэнд талархлаа илэрхийлээд, цаашид цар тахлын эсрэг хамтын ажиллагаанд АНЭУ-ын талтай вакцин нийлүүлэх чиглэлээр ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Абдулла Аль Тинижи вакцин нийлүүлэлтийн асуудлыг анхааралдаа авч, шийдвэрлэхийн төлөө өөрийн зүгээс бүх талын хүчин чармайлт гаргаж ажиллахаа илэрхийлэв.