Элчин сайд А.Баттөр 4 дүгээр сарын 06-ны өдөр ЭЗХАХБ -ын дэргэдэх Олон улсын тээврийн форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Ён Таег хүлээн авч уулзаж цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Элчин сайд Монгол Улсын хувьд ОУТФ-ын хамтын ажиллагааны боломж, бололцоог бүрэн дүүрэн ашиглах сонирхолтой байгаагаа илэрхийлж, цаашид хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор богино хугацаагаар монголын зам тээврийн мэргэжилтнийг ОУТФ дээр дадлагажуулах боломжийг судлах хүсэлтийг тавьлаа.
ОУТФ нь 2006 онд байгуулагдсан, одоогоор нийт 62 гишүүнтэй, зам тээвэр, харилцаа холбооны чиглэлээр бодлогын зөвлөмж боловсруулахаас гадна, хэлэлцүүлэг хийж, консесусын замаар гишүүн орнуудын зам тээвэрт үүсээд буй асуудлыг шийдвэрлэдэг олон улсын форум юм. Төв Азийн улс орнуудаас Туркменистан ОУТФ-д гишүүнээр элсэх хүсэлтэй байгааг илэрхийлсэн тухай ЕНБД Ким Ён Тае мэдээллээ.