Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.
Засгийн газар хоорондын “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд хүчин төгөлдөр болгох нь Чех Улсад ажиллаж, амьдарч буй 10 мянга гаруй монгол иргэдэд чухал ач холбогдолтой болохыг сайд Б.Батцэцэг тэмдэглэв.
Түүнчлэн Монгол, Чехийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөдөө, аж ахуйн чиглэлд өргөжүүлэх, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг дэмжих асуудлаар ярилцлаа.