Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТУРКИЙН ЭЛЧИН САЙД АХМЕТ ЯЗАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТУРКИЙН ЭЛЧИН САЙД АХМЕТ ЯЗАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалыг бүрмөсөн нутаг буцах гэж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд идэвх зүтгэлтэй ажилласныг тэмдэглэн Элчин сайдын цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Элчин сайд А.Язал Монгол Улсад ажиллах хугацаанд дэмжиж ажилласанд талархал илэрхийлэв.