Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээТҮЛЭНХИЙН ТӨВ ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ АШИГЛАЛТАД ОРНО

ТҮЛЭНХИЙН ТӨВ ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ АШИГЛАЛТАД ОРНО

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны 3 дугаар сарын 26-нд Кувейт Улсын Элчин сайд Эрхэмсэг ноён Мухаммед Аль-Мутайри-г хүлээн авч уулзаж, Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Сайд Б.Батцэцэг өнгөрсөн жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиосныг онцолж, энэхүү найрсаг харилцааг улам бүр бататган бэхжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв. Улмаар Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрийн ач холбогдлыг тэмдэглэж, Түлэнхийн төвийн төслийг энэ оны эхний хагаст ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг мэдээллээ.

Элчин сайд Мухаммед Аль-Мутайри Сайд Б.Батцэцэгт баяр хүргэж, Гадаад хэргийн сайдынхаа мэндчилгээг уламжлаад хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хоёр тал аялал жуулчлал, агаарын харилцааны салбарт хамтран ажиллах боломжтойг дурдаж, энэ чиглэлээрх гэрээ хэлэлцээрийг байгуулахын чухлыг тэмдэглэв.

Мөн талууд КОВИД-19 цар тахлын үеийн хамтын ажиллагааны талаар санал солилцов. Сайд Б.Батцэцэг манай улс КОВАКС хөтөлбөрийн шугамаар эхний вакцинуудаа оруулж ирснийг мэдээлж, Кувейт Улсын Засгийн газар тус хөтөлбөрийн хандивлагчаар оролцож байгаад баяр хүргэж, талархал илэрхийлэв.

kingroyal kingroyal giriş kingroyal güncel giriş meritking meritking giriş meritking güncel giriş yabancı dizi izle madridbet madridbet güncel giriş polonya öğrenci vizesi