Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ, ФРАНЦЫН ХАМТАРСАН ТӨСЛҮҮДИЙН ТАЛААР ЯРИЛЦАВ

МОНГОЛ, ФРАНЦЫН ХАМТАРСАН ТӨСЛҮҮДИЙН ТАЛААР ЯРИЛЦАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газрын зорилт, үйл ажиллагаа, цар тахалтай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлж, цар тахлыг даван туулахад шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлсэнд Франц Улсын Засгийн газарт талархлаа илэрхийлэв. Мөн хоёр талын хамтарсан төслүүдийн явцын талаар мэдээлэл солилцож, Монгол Улсын Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагчдыг дэмжих, зарим төслүүдийг урагшлуулах талаар анхаарал хандуулан ажиллаж буйг тэмдэглэв.

Уулзалтын үеэр бүс нутаг болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар талууд санал солилцож, НҮБ болон бусад олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ярилцав.

kingroyal kingroyal giriş kingroyal güncel giriş meritking meritking giriş meritking güncel giriş yabancı dizi izle madridbet madridbet güncel giriş polonya öğrenci vizesi