Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АВСТРАЛИ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АВСТРАЛИ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ оны 3 дугаар сарын 25-ны өдөр Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Восеныг хүлээн авч уулзав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Aзи, Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш, Гуравдагч хөрш Австрали Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, худалдааг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллахын чухлыг илэрхийлэв.

Элчин сайд Д.Восен Австралийн Гадаад хэргийн сайд М.Пэйний мэндчилгээг уламжилж, Монгол Улсын хүн амыг КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд  Австрали Улсын зүгээс үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдэв.

Мөн талууд хоёр тал болон олон талт хамтын ажиллагааны өнөөгийн байдал, ойрын үед хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.