Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохЭЛЧИН САЙД Ш.БАТЦЭЦЭГ КУБЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ГИШҮҮНТЭЙ УУЛЗАВ

ЭЛЧИН САЙД Ш.БАТЦЭЦЭГ КУБЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ГИШҮҮНТЭЙ УУЛЗАВ

Элчин сайд Ш.Батцэцэг 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Куба Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга хатагтай Ёланда Феррертэй ажил хэргийн уулзалт хийж, хоёр орны хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Улмаар гэр бүл, хүүхэд хамгаалал, жендэрийн бодлого, эрүүл мэнд, боловсролын салбарын хууль эрх зүйн орчин, нийгмийн бодлогын асуудлаар туршлага солилцох арга хэмжээний хүрээнд хоёр орны парламентын эмэгтэй гишүүдийг оролцуулсан цахим хурал зохион байгуулахаар ярилцан тохиролцжээ.