Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГадаад худалдааны мэдээ“ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭНИЙ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ, СИНГАПУРЫН ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАН ТУРШЛАГЫГ СУДЛАХ НЬ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

“ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭНИЙ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ, СИНГАПУРЫН ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАН ТУРШЛАГЫГ СУДЛАХ НЬ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Гадаад харилцааны яамнаас Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааны бэлтгэлийг хангах, хэлэлцээний байр суурь боловсруулах чадавхийг бэхжүүлэх зорилгоор Сингапур Улсын “Темасек” олон улсын сан болон Сингапурын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэлэлцээний чадавхыг бэхжүүлэх, Сингапурын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан туршлагыг судлах нь” сэдэвт цуврал сургалтыг зохион байгуулж байна.

Эхний удаагийн сургалтыг 2021 оны 3 дугаар сарын 22-31-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж буйтай холбогдуулан тус сургалтад Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах үүрэг бүхий Хамтарсан ажлын хэсгийн гишүүн болох төрийн болон төрийн бус байгууллагуудын 80 гаруй төлөөлөл оролцож байна.

Тус сургалт нь цаашид Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах бэлтгэлийг хангах, хэлэлцээний байр суурь боловсруулахад чухал ач холбогдолтой юм.