Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ, ГЕРМАНЫ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

МОНГОЛ, ГЕРМАНЫ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Германы Гадаад хэргийн яамны Төрийн сайд Н.Аннентай цахим уулзалт хийв.

Талууд уулзалтын эхэнд Ковид-19 цар тахлын үе дэх нөхцөл байдлын талаар харилцан мэдээлэл солилцов. Сайд Б.Батцэцэг Монгол Улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 14 400 тун вакцин хүлээн авснаа мэдэгдэж, тус хөтөлбөрийн томоохон хандивлагч Герман Улсад талархлаа илэрхийлэв.

Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн буйгаа Төрийн сайд Н.Аннен илэрхийлэв.

Сайд нар бүс нутгийн хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцсоны зэрэгцээ олон улсын байгууллагын хүрээнд хамтын  ажиллагаагаа бэхжүүлж, харилцан дэмжлэг үзүүлэхээр тохиролцов.