Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээОЛОН УЛСЫН ВАКЦИН ХАНГАМЖИЙН КОВАКС ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ВАКЦИНЫ ЭХНИЙ ХЭСГИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ОЛОН УЛСЫН ВАКЦИН ХАНГАМЖИЙН КОВАКС ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ВАКЦИНЫ ЭХНИЙ ХЭСГИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Олон улсын вакцин хангамжийн Ковакс хөтөлбөрийн хүрээнд манай улс AstraZeneca вакцинаас 14.400 тунг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авав. Вакцин хүлээн авах ёслолын арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нарын албаны хүмүүс байлцав.

Ковакс хөтөлбөрийн хүрээнд вакцин түгээх эхний шатны хуваарийн дагуу манай улс AstraZeneca вакцинаас 112,800 тун, АНУ-ын “Pfizer” компани болон ХБНГУ-ын “BioNTech” компанийн хамтран хөгжүүлсэн вакцинаас 25,740 тунг тус тус хүлээж авна.

Манай улс 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 69.000 гаруй иргэнээ дархлаажуулалтад хамруулаад буй бөгөөд энэ оны 7 дугаар сард багтаан нийт хүн амынхаа 60% буюу насанд хүрсэн 2 сая гаруй иргэнийг дархлаажуулалтад бүрэн хамруулах зорилгыг Монгол Улсын Засгийн газраас тавин ажиллаж байна. Уг зорилгодоо хүрэхэд Ковакс хөтөлбөрийн хүрээнд орж ирэх тун вакцинууд бодит дэмжлэг болох юм.