Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ-ХОНКОНГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА

МОНГОЛ-ХОНКОНГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол улсаас Хонконгт суугаа Ерөнхий консул Г.Жаргалсайхан Хонконгийн InvestHK байгууллагын Гүйцэтгэх захирал Стефен Филлипс болон Хөрөнгө оруулалт Бойжуулалт хариуцсан захирал Кэй Си Лэм нартай 2021 оны 3 дугаар 11-нд уулзлаа. Уулзалтаар хоёр талын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, монгол, хонконгийн компаниудад тус тусын зах зээлд үйл ажиллагаа явуулах, монголоос Хонконгт компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо. Мөн талууд Монголд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө татах, Монголын холбогдох байгууллагуудтай харилцан туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллахаа зарчмын хувьд тохиролцов. Түүнчлэн монголын урлаг соёлыг Хонконгт суртчилан таниулах ажлыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Азидаа олон улсын бизнесийн тэргүүлэгч статусыг бэхжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий InvestHK нь 2000 онд байгуулагдсан бөгөөд Хонконгийн эдийн засгийн хөгжилд стратегийн ач холбогдол бүхий гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татан төлөврүүлэх болон удаан хугацаанд хадгалан хөгжүүлэх үндсэн үүрэгтэй. Үүнд Хонконгт компани байгуулах мөн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд компаниудад үнэ төлбөргүй зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлдэг.