Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохБРИТАНИЙН ХУДАЛДААНЫ ХӨНГӨЛӨЛТИЙН ЕРӨНХИЙ СИСТЕМИЙН ХҮРЭЭНД ХОЁР УЛСЫН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР ЯРИЛЦАВ

БРИТАНИЙН ХУДАЛДААНЫ ХӨНГӨЛӨЛТИЙН ЕРӨНХИЙ СИСТЕМИЙН ХҮРЭЭНД ХОЁР УЛСЫН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР ЯРИЛЦАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоуныг 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газрын гол зорилт, баримталж буй бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэв.

Британийн худалдааны хөнгөлөлтийн ерөнхий систем болох “Сайжруулсан нөхцөл”-д Монгол Улс энэ оноос эхлэн хамрагдаж байгаатай холбогдуулан Монгол, Британийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр ажиллахаар талууд ярилцав. Боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын яриа, хэлэлцээний давтамжийг хадгалах, олон талт хамтын ажиллагааны хүрээнд харилцан сонирхсон асуудлаар мөн санал солилцов.

Уулзалтын үеэр Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн Төрийн нарийн бичгийн дарга (сайд) Доминик Раабын захидлыг Элчин сайд Ф.Малоун гардуулав.