Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНСВУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зоан Хань Дамыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Зоан Хань Дам Итгэмжлэх жуух бичгийн хувийг Дэд сайд Б.Мөнхжинд гардуулж тэрбээр БНСВУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын үүрэгт ажилдаа орлоо.
Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улс Зүүн Өмнөд Ази дахь гол түнш орнуудын нэг болох БНСВУ-тай хөгжүүлж буй харилцаандаа чухал ач холбогдол өгдөг болохыг онцолж Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, худалдаа, хөрөнгө оруулалт болон бусад бүхий л салбарт өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв.