Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН ДАРХАН ЭРХ БОЛОН ЭРХ ЯМБЫН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТАЛЛАА

ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН ДАРХАН ЭРХ БОЛОН ЭРХ ЯМБЫН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТАЛЛАА

Нью-Йорк хотноо 2002 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр болсон Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн Оролцогч улсуудын Ассамблейгаас “Олон улсын эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээр”-ийг баталсан.

Энэхүү хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, соёрхон баталлаа.

Тус хэлэлцээрийн дагуу ОУЭШ-ийн Ромын дүрмийн Оролцогч улсуудын Ассамблейн чуулганаас сонгогдсон шүүгч, прокурор зэрэг ОУЭШ-ийн ажиллагаанд оролцогчид Дипломат харилцааны тухай Венийн конвенцид заасан дипломат төлөөлөгчийн нэгэн адил дархан эрх, эрх ямбыг эдлэх юм.

Ийнхүү хэлэлцээрийг соёрхон баталснаар Монгол Улс ОУЭШ-ийн Ромын дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд ач холбогдолтой юм.