Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ, КАТАРЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАР УТСААР ЯРИВ

МОНГОЛ, КАТАРЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАР УТСААР ЯРИВ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 12 дугаар сарын 15-нд Катар Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Мухаммад бин Абдулрахман Аль-Танитай утсаар ярьж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Сайд Н.Энхтайван Монгол, Катарын найрсаг харилцаа өргөжин хөгжиж байгааг  тэмдэглэж, коронавируст цар тахлын улмаас дэлхий дахинд тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулахад хамтын дэмжлэг чухал байгааг дурдав. Мөн Монгол Улсад  коронавируст цар тахалтай тэмцэхэд зориулж 150.000 ам.долларын эмнэлэгийн хэрэгсэл хандивласанд катарын талд талархал илэрхийлэв. Катарын сайд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэлээ.