Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохЭЛЧИН САЙД Я.АРИУНБОЛД КАНАДЫН ГХЯ-НЫ ХУДАЛДААНЫ КОМИССАРЫН ГАЗРЫН ХУДАЛДААНЫ БОДЛОГО, АЗИЙН ХЭЛЭЛЦЭЭНИЙ ГАЗРЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

ЭЛЧИН САЙД Я.АРИУНБОЛД КАНАДЫН ГХЯ-НЫ ХУДАЛДААНЫ КОМИССАРЫН ГАЗРЫН ХУДАЛДААНЫ БОДЛОГО, АЗИЙН ХЭЛЭЛЦЭЭНИЙ ГАЗРЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

Элчин сайд Я.Ариунболд Канадын ГХЯ-ны Худалдааны комиссарын газрын Худалдааны бодлого, Азийн хэлэлцээний газрын гүйцэтгэх захирал Жей Аллентай цахим уулзалт хийж, 1994 оны Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газрын хоорондын Худалдаа, арилжааны тухай хэлэлцээрийн дагуу хоёр талын худалдааг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов. Элчин сайд Номхон   далай   дамнасан   иж   бүрэн, дэвшилтэт   түншлэлийн   хэлэлцээр (CPTPP)-ийн талаар илүү судлах сонирхолтойгоо байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Монгол экспорт хөтөлбөр, Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн нийт экспортод эзэлж буй хувь зэрэг мэдээллийг товч танилцуулав.

Талууд Монгол Улсын санхүүгийн үйлчилгээ, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Засгийн газрын худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын шинэчлэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор техникийн туслалцаа үзүүлэх, худалдааны чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.