Жендэрийн үндэсний хорооноос Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян зарласан ба ГХЯ болон Хилийн чанад дахь ДТГ-уудын хамт олон уг аянд нэгдэж байна.
Төрийн албан хаагч-Та, хувь хүн, гэр бүлийн гишүүний хувиар аливааг эерэг хандлагаар шийдэж, сөрөг үйлдлийг таслан зогсоож, гэр бүлээ хайрлаж, бусдыг хүндэтгэн нийгмийн сайн сайханд нөлөөлж чадна. Тиймээс яам, системийн байгууллагад ажиллаж буй Та бүхнийг энэ аянд нэгдэж:
“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЦЭГЛЬЕ” гэж уриалж байна.