Эрдэмтэн ахмад дипломат Г.Төмөрчулууны “ Монгол геополитикийн мандан бууралт ба сэргэлт: Их Монгол Улсаас өнөөг хүртэл” ном хэвлэгдэн уншигч олны гар дээр очиж байна. Тэрээр энэ бүтээлдээ Монголын эзэнт гүрнээс өнөөг хүртэлх Монголын түүхийг геополитикийн өнцгөөс судлахыг эрмэлзжээ. Номонд Монголын эзэнт гүрнээс орчин үеийн олон улсын харилцаа болон дэлхийн дипломат үйлд оруулсан хувь нэмрийг МНТ –нд тулгуурлан шинэлэг байдлаар авч үзэхийн зэрэгцээ 1911 оны үндэсний ардчилсан хувьсгал, 1915 оны гурван талт Хиагтын гэрээ болон БНМАУ, Монгол Улсын гадаад харилцааны талаар сонирхолтой санаануудыг дэвшүүлсэн байна.
“МОНГОЛ ГЕОПОЛИТИКИЙН МАНДАН БУУРАЛТ БА СЭРГЭЛТ : ИХ МОНГОЛ УЛСААС ӨНӨӨГ ХҮРТЭЛ” НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА
