Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД АСДҮОУХ-ИЙН 25 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД АСДҮОУХ-ИЙН 25 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (АСДҮОУХ) байгуулагдсаны 25 жилийн ойн олон улсын бага хурлыг тус хүрээлэн “Ардчилал одоо ба ирээдүйд” сэдвийн дор 11 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд цахимаар хуралдуулж байна.

КОВИД-19 цар тахалын улмаас ийнхүү цахимаар болж буй олон улсын бага хурлын үеэр Ази, Номхон далайн бүс нутгийн сонгуулийн ирээдүй, Мьянмар дахь ардчиллын ирээдүй, Африк дахь улс төрийн оролцоо, Төв ба Зүүн Европын ардчилал, Латин Америкийн ардчилал, тогтвортой ардчилал зэрэг дэд сэдвээр 12 хуралдааныг зохион байгуулж бөгөөд АСДҮОУХ-ийн 33 гишүүн орны төлөөлөгчид оролцож байна.

АСДҮОУХ-ийн 25 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин видео мэндчилгээ илгээсэн юм. Гадаад харилцааны дэд сайд илгээсэн мэндчилгээндээ ардчиллыг нэг далаалтаар хэрэгжүүлэх боломжгүй учир ардчиллын боловсролыг дэмжих, ардчиллын үнэт зүйлийн талаарх  иргэдийн ардчиллын боловсролыг дээшлүүлэх замаар байнга анхаарал хандуулж, байнга өөрчлөн сайжруулж байх шаардлагатайг онцлон тэмдэглэв.

https://www.youtube.com/watch?v=DFagOxIrx4I&list=PLwk0dJUMKEMyQGQbR_j_bBgAwnz1Z1TCp&index=10