Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохДЭД САЙД Б.МӨНХЖИН ЭЛЧИН САЙД НАР БОЛОН НҮБ-ЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ДЭД САЙД Б.МӨНХЖИН ЭЛЧИН САЙД НАР БОЛОН НҮБ-ЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин 10 дугаар сарын 29-ний өдөр ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малон, БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлин, БНИталиУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Ботта, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нарыг хүлээн авч уулзаж, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн бодлого болон байгаль орчны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Элчин сайд нар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр батлагдсаны 5 жилийн ойг тохиолдуулан энэ оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулах Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дээд хэмжээний цахим уулзалтын урилгыг гардуулсан байна.