Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлох“НЭЭЛТТЭЙ ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ”

“НЭЭЛТТЭЙ ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ”

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны санаачлагаар “Нээлттэй Гадаад харилцааны яам” хөтөлбөрийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ удаа Смарт ахлах сургуулийн сурагчдыг өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч, Гадаад харилцааны төв архивын музей, Гадаад харилцааны яамны бүтэц зохион байгуулалттай танилцуулав.

Энэхүү хөтөлбөр нь гадаад харилцааны чиглэлээр суралцаж буй оюутан залуус, сурагч нарт болон сонирхсон нийт иргэдэд Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцааны түүхэн замналыг танилцуулж, дипломат албыг сурталчлан таниулах, иргэдийг мэдээллээр хангах зорилготой арга хэмжээ юм.