Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлох“НЭЭЛТТЭЙ ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ”

“НЭЭЛТТЭЙ ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ”

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны санаачлагаар “Нээлттэй Гадаад харилцааны яам” хөтөлбөрийг зохион байгуулж эхэллээ.

Энэхүү хөтөлбөр нь гадаад харилцааны чиглэлээр суралцаж буй оюутан залуус, сурагч нарт болон сонирхсон нийт иргэдэд Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцааны түүхэн замналыг танилцуулж, дипломат албыг сурталчлан таниулах, иргэдийг мэдээллээр хангах зорилготой арга хэмжээ юм.

Хөтөлбөрийн эхлэл болгон өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулж буй НҮБ-ын Өдөрт зориулсан арга хэмжээтэй холбогдуулан Олон улс судлалын дээд сургуулийн гадаад харилцааны мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хүлээн авч уулзаж, Гадаад харилцааны төв архивын музей, Гадаад харилцааны яамны бүтэц зохион байгуулалттай танилцуулав.