НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Дөрөвдүгээр хорооны хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Тус хорооны 10 дугаар сарын 20-ний өдрийн бүгд хуралдаанд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо, Засгийн газрын байр суурийг илэрхийлж, Байнгын төлөөлөгч В.Энхболд үг хэлэв.
Байнгын төлөөлөгч В.Энхболд Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагааны чиглэлээр гаргаж буй санал, санаачилгууд, тэр дундаа “Action for Peacekeeping – A4P” санаачилгыг дэмжиж, тунхаглалд нэгдсэнийг онцлон тэмдэглэж, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны үүрэг гүйцэтгэл, хариуцлагын чиглэлээр хийгдэж байгаа санал, санаачилгыг Монгол Улс өндрөөр үнэлж байгааг онцлон тэмдэглэсэн байна.