Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙД Д.ДАВАА “ГАЗПРОМ ЭКСПОРТ” ХНН-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Е.В.БУРМИСТРОВА-ТАЙ УУЛЗАВ.

МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙД Д.ДАВАА “ГАЗПРОМ ЭКСПОРТ” ХНН-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Е.В.БУРМИСТРОВА-ТАЙ УУЛЗАВ.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Газпром” НХН-ийн Москва дахь төв байранд зочилж, тус нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн орлогч дарга бөгөөд “Газпром экспорт” ХНН-ийн гүйцэтгэх захирал Е.В.Бурмистрова-тай уулзав. Уулзалтад “Газпром” НХН-ийн Гадаад худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан 512 дугаар газрын дарга Д.В.Хандога болон ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн ажилтнууд байлцав.

 

Уулзалтын хүрээнд Элчин сайд Д.Даваа, “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга бөгөөд “Газпром экспорт” ХНН-ийн гүйцэтгэх захирал Е.В.Бурмистрова нар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сочи хотноо “Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын “Газпром” нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг” байгуулсантай холбогдуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах боломжийг судлах, байгалийн хий дамжуулах хоолойн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг урагшлуулах чиглэлээр авч хэрэгжүүлээд байгаа арга хэмжээний талаар санал солилцож, “Газпром” НХН-ийн мэргэжилтнүүд, хамтарсан ажлын хэсгийн оросын талын төлөөллийг Монгол Улсад зочилж, газар дээр нь хийх шаардлагатай тандалт, судалгааны ажил хийхэд нь ЭСЯ-ны зүгээс холбогдох дэмжлэг үзүүлэхээр тогтсон байна.