Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлох“ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД-II ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИМТ БИЧИГ”-ИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ.

“ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД-II ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИМТ БИЧИГ”-ИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Дэлхийн Монголчууд-II төлөвлөлтийн баримт бичиг”-ийн төслийн хэлэлцүүлэг энэ 10 дугаар сарын 05-нд ГХЯ-нд болов.

Хэлэлцүүлгийг Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Сэрээжав нээж, “Дэлхийн Монголчууд-II төлөвлөлтийн баримт бичиг”-ийн шинэчилсэн төслийн талаар танилцуулга хийв.

Хэлэлцүүлэгт БШУЯ, Соёлын яам, БОАЖЯ, ХНХЯ, ГИХГ, УБЕГ, НЗДТГ, ҮХГ,  ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Үндэсний дата төв, ШУА, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл”, “Гадаадад  төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” ТББ-ын төлөөлөл оролцож, төсөлд тусгах саналаа өгч хэлэлцүүлэг өрнүүллээ.