Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын гишүүний энэ Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээр, Хөдөө аж ахуйн тухай хэлэлцээр, Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр, Гарал үүслийн дүрмийн тухай хэлэлцээр, Үйлчилгээний худалдааны тухай мөн Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай хэлэлцээр зэрэг 17 хэлэлцээрийг хэрэгжүүлэх, хэлэлцээрийн дагуу холбогдох мэдэгдлийг тухай бүр тус байгууллагад хүргүүлж байх үүрэг хүлээдэг. Гадаад харилцааны яам ДХБ-тай хамтран Хөдөө аж ахуйн тухай хэлэлцээрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх чадавхийг бэхжүүлэх сургалтыг 2020 оны 9 дүгээр сарын 28-29-нд ХХААХҮЯ, ГХЯ, СХЗГ, МХЕГ мөн ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн зэрэг байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулж байна. Сургалтад оролцогчид ДХБ-д хүргүүлэх мэдэгдэл, түүний хамрах хүрээ, мэдэгдэлд тавигдах шаардлагын талаар мэдээлэл авахаас гадна хөдөө аж ахуйн салбарт үзүүлж буй дотоодын дэмжлэгтэй холбоотой арга хэмжээг ДХБ-д мэдүүлэх дасгал ажлыг ДХБ-ын шинжээчтэй хамтран хийж байна. Энэ сургалт хөдөө аж ахуйн салбарын худалдааны асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн мэдлэг, чадавхийг бэхжүүлж, ДХБ-ын Хөдөө аж ахуйн хэлэлцээрийн хэрэгжилтийг сайжруулахад ач холбогдолтой арга хэмжээ юм.