Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.
Гадаад харилцааны яамд хоорондын 5 дугаар Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, туркийн талаас БНТУ-ын Гадаад хэргийн яамны Хоёр талын бодлогын газрын ерөнхий захирал Элчин сайд Юнет Жан Тежел нар даргалав.
Уулзалтаар Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудал, цар тахлын тархалтыг бууруулах чигэлэлээр мэдээлэл солилцож, ярилцав. Түүнчлэн, хоёр улсын харилцааг өргөжүүлэх хүрээнд цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг онцгой анхаарч, худалдааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, хүмүүнлэг, эрчим хүчний салбарт харилцааг идэвхжүүлэхээр санал нэгдэв.
Хоёр талын харилцааны чухал механизм болох Эдийн засаг, худалдааны Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулах боломжийг судлахаар тохиров.