Монгол Улсын Засгийн газраас баталсан “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Зөвлөлийн ээлжит хурлыг энэ 9 дүгээр сарын 21-нд ГХЯ-нд зохион байгууллаа.
Хурлыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нээж, Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Сэрээжав “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хүрээнд 2016-2020 хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар товч танилцуулга хийв.
Хурлын үеэр хөтөлбөрийн өнөөгийн хэрэгжилтийг байдал, “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн үргэлжлэл болох “Дэлхийн Монголчууд-II” цогц арга хэмжээ бодлогын баримт бичигт тусгах асуудлаар санал солилцов.
Хуралд Боловсрол, шинжлэх ухааны яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Үндэсний дата төв, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” ТББ-ын төлөөлөл оролцов.