Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ-СИНГАПУРЫН БИЗНЕС ВЕБИНАР БОЛОВ

МОНГОЛ-СИНГАПУРЫН БИЗНЕС ВЕБИНАР БОЛОВ

Бүгд Найрамдах Сингапур Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйтай холбогдуулан хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх зорилгоор Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Сингапурын Бизнесийн Холбоо хамтран 2020 оны 9 дүгээр сарын 10-нд “Монгол-Сингапурын бизнес вебинар”–ыг  зохион байгуулав.

 

Тус арга хэмжээнд Монгол, Сингапурын 100 гаруй аж ахуйн нэгж, харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах боломжийн талаар бизнес уулзалтууд хийв. Түүнчлэн энэ арга хэмжээний үеэр Монгол улс дахь хөрөнгө оруулалтын боломж, эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон төсөл хөтөлбөр болон мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн талаар Үндэсний хөгжлийн газар, ГХЯ-ны дэргэдэх Хөрөнгө оруулалтын судалгааны төв санхүүгийн технологийн тэргүүлэх компани АНД Глобал илтгэл тавив.

Сингапур Улстай уул уурхай, боловсрол, үйлчилгээний салбар, хүний нөөцийн хөгжил, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхийг бэхжүүлэх манай улс чиглэлээр нягт хамтран ажилладаг бөгөөд худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд тууштай нэмэгдэж, 2019 оны байдлаар 176.8 сая ам.доллар, хөрөнгө оруулалт 155.8 сая ам.долларт хүрсэн байна.