mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохДЭД САЙД Б.МӨНХЖИН КАЗАХСТАНЫ ЭЛЧИН САЙД ЖАЛГАС АДЫЛБАЕВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ДЭД САЙД Б.МӨНХЖИН КАЗАХСТАНЫ ЭЛЧИН САЙД ЖАЛГАС АДЫЛБАЕВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд  Жалгас Адылбаевыг 9 дүгээр сарын 2-нд хүлээн авч уулзаж хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Дэд сайд Б.Мөнхжин Монгол, Казахстаны найрсаг харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. Мөн олон талт хамтын ажиллагааны хүрээнд хоёр орон бие биенээ дэмжиж ажиллахын чухлыг онцлов.

Элчин сайд Жалгас Адылбаев хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх, соёлын солилцоог дэмжих, эдийн засгийн салбарт тодорхой төслүүд хэрэгжүүлэх талаар идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн олон улс, бүс нутгийн тавцанд харилцан бие биеэ дэмжиж ажиллахаа нотолсон байна.