Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНААС УЛСЫН НЭГДҮГЭЭР ЭМНЭЛЭГТ АМНЫ ХААЛТ ХАНДИВЛАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНААС УЛСЫН НЭГДҮГЭЭР ЭМНЭЛЭГТ АМНЫ ХААЛТ ХАНДИВЛАВ

Дэлхийн нийтийг хамран хурдацтай тархаж буй коронавируст халдвар “COVID-19” цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, хорио цээрийн дэглэмийг тогтоосон энэ үед Гадаад харилцааны яамнаас төрийн бусад байгууллагад дэмжлэг үзүүлэх хүрээнд Нийслэлийн Түргэн тусламжийн төвд 10000 ширхэг амны хаалтыг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гардуулан өгсөн.

Энэхүү хандивын арга хэмжээний үргэлжлэл болгож өнөөдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 10000 ширхэг амны хаалтыг Улсын Нэгдүгээр эмнэлэгт гардуулан өгч, цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж буй тус эмнэлгийн хамт олонд эрүүл энх, ажлын амжилтыг хүсэн ерөөв.