Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД Ш.БАТЦЭЦЭГ КУБЫН ХАВАНАГИЙН ИХ СУРГУУЛИЙН РЕКТОР ДР. М.Н.ГАРСИА БОЛОН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТСИЙН ДАРГА С.Г.ЛЕГАРДА НАРТАЙ УУЛЗАВ

ЭЛЧИН САЙД Ш.БАТЦЭЦЭГ КУБЫН ХАВАНАГИЙН ИХ СУРГУУЛИЙН РЕКТОР ДР. М.Н.ГАРСИА БОЛОН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТСИЙН ДАРГА С.Г.ЛЕГАРДА НАРТАЙ УУЛЗАВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг 7 дугаар сарын 31-ний өдөр Кубын Хаванагийн Их сургуулийн ректор Др. Мариам Никадо Гарсиа болон Гадаад харилцааны хэлтсийн дарга Силвиа Гонзалис Легарда нартай уулзав.

Уулзалтын үеэр талууд Хаванын их сургуулийн биотехнологийн магистр, докторын  сургалтад Монголоос оюутан хамруулах, Монгол Улсын Их сургууль, Хаваны Их сургуулийн эдийн засгийн факультет хооронд “Зуны сургалт-оюутан  солилцоо” хөтөлбөрийг  2021 оноос эхлүүлэх, Кубад монгол судлалыг хөгжүүлэх, МУИС-д испани хэлний багш урьж ажиллуулах, Монгол Кубын хооронд Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулж “Найрамдлын нэгэн жаран” сэдвээр Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Др. Ш.Батцэцэг Хаваны Их сургуульд лекц унших асуудлаар санал солилцож энэ чиглэлээр цаашид хамтран ажиллахаар  тохиролцов.

Хаваны Их сургууль нь 1728 онд анх үүсэн байгуулагдсан, дэлхийн 500 шилдэг их, дээд сургуулийн тоонд ордог бөгөөд дотороо 16 факультет, 14 судалгааны төвтэй, 25 мэргэжилээр баклавр, магистер, докторын сургалт явуулж, жилд дунджаар нийтдээ 60 мянган оюутан сургадаг байна.