Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН МЕКСИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙДТАЙ УТСААР ЯРИВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН МЕКСИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙДТАЙ УТСААР ЯРИВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Мексикийн Нэгдсэн Улсын Гадаад хэргийн дэд сайд Жулиан Вентура Валеротой 7 дугаар сарын 31-ний өдөр утсаар ярив.

Мексикийн Гада ад хэргийн дэд сайд Жулиан Вентура Валеро Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайдаар томилогдсонд баяр хүргээд, Монгол-Мексикийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ 2020 онд тохиож буйг онцлоод хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг аялал жуулчлал, боловсрол, спорт, худалдаа, хөдөө аж ахуй болон эрчим хүчний салбарт идэвхжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлж, Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулах санал тавив.

Энэ үеэр Гадаад харилцааны дэд сайд нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанаас гадна олон талт хамтын ажиллагаа болон цаг үеийн олон улсын бусад асуудлаар санал солилцов.