Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрАУГАА ЭХ ОРНЫ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 75 ЖИЛИЙН ОЙН ЦЭРГИЙН ПАРАДАНД МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БИЕ БҮРЭЛДЭХҮҮН ОРОЛЦОНО

АУГАА ЭХ ОРНЫ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 75 ЖИЛИЙН ОЙН ЦЭРГИЙН ПАРАДАНД МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БИЕ БҮРЭЛДЭХҮҮН ОРОЛЦОНО

Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадыг 6 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн сард гаргасан билээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгугийн урилгаар Улаан талбайд болох Ялалтын баярын цэргийн параданд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энэ сарын 14-ний өдөр ОХУ-ын Агаар-сансарын хүчний “Ил-76” онгоцоор Москва хотноо хүрэлцэн ирлээ.

 

 

 

 

 

 

 

 

Энэ жилийн Ялалтын баярын цэргийн параданд гадаадын 19 орны цэргийн алба хаагчид оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирээд байгаа бөгөөд энэ сарын 17, 18, 20-ны өдрүүдэд Улаан талбай дээр нэгдсэн бэлтгэлийг хийхээр төлөвлөж байна.