Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ЧАЙ ВЭНЬРҮЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ЧАЙ ВЭНЬРҮЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүйг хүсэлтээр нь хүлээн авч уулзав.

Уулзалтаар COVID-19 цар тахлын нөхцөлд хоёр улсын харилцааг, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг хэрхэн сэргээн идэвхжүүлэхэд анхаарал хандуулж, өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын үеэр хоёр улсын удирдлагын түвшинд хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэхийн төлөө алдсан цаг хугацааг нөхөж идэвхтэй хамтран ажиллахад талууд бэлэн байгаагаа харилцан илэрхийлэв.

Түүнчлэн бүс нутгийн хамтын ажиллагаа, аюулгүй болон тогтвортой байдлын асуудлаар санал солилцож, харилцан ойлголцож хамтран ажиллах бүрэн боломжтойг талууд цохон тэмдэглэв. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, энэ чиглэлээр олон улсын хууль эрхзүйн хүрээнд хамтран ажиллахдаа баяртай байх болно гэж мэдэгдэв.